ШУУРХАЙ: Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг байнгын хороо ДЭМЖЛЭЭ
2023 оны 3 сарын 21
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад нэгдүгээр сарын 30-нд хүргүүлсэн билээ.
Уг хүсэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Ж.Мөнхбат гишүүний хувьд өөрийн саналаар гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул санал хураалтыг ил явуулав.
Түүний УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон 12 гишүүний ес нь буюу 75 хувийн саналаар дэмжлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
645566
0 эможи
Иргэн
2023-03-21 11:04
ЯМАР 4 ХУЛГАЙЧ 5Ь ДЭМЖСЭНГҮЙ ВЭ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс