Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах дараагийн сонсгол ИРЭХ САРД БОЛНО
2023 оны 3 сарын 21
УИХ-ын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хороо хуралдаж, Түр хорооны сонсгол товлон зарлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн батлав.
УИХ-ын гишүүн Б.Энхбаярын ахалсан Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт, зарцуулалтыг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Монголын улс төр, бизнесийн салбарын багийг хуулж, нийгэмд олон асуудлыг илчилсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Ганболдын даргалсан түр хорооны сонсгол хилийн боомтуудын гацаа түгжээний учир утгыг тайлах эсэх нь хүлээлт болж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
645557
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс