Н.Учрал: Хүн байгаа цагт хоорондын харилцаа үүсдэг учраас цаана нь авлига, ХЭЭЛ ХАХУУЛЬ НУУГДДАГ

2023 оны 3 сарын 15

Arslan.mn

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө. 

Тодруулбал, шилэн ажиллагааг хариуцаж, тодорхой төлөвлөгөө боловсруулж ажиллахаар болсноо хэлсэн юм.

Энэ талаар тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар таван "Ш" ажиллагааны хүрээнд шилэн ажиллагааг хариуцаж, төлөвлөгөө боловсруулж ажиллах үүрэг авлаа. Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамны хийж хэрэгжүүлж буй ажил нь бүхэлдээ ил тод, нээлттэй төрийг бий болгоход чиглэж байгаа.

Хүнээс хамааралтай биш технологид суурьтай шийдвэрүүд гарч байж төр, нийгэмд нүүрлэсэн авлигаас хол байдаг. Хүн байгаа цагт хоорондын харилцаа үүсдэг учраас цаана нь авлига, хээл хахууль нуугддаг. Иймээс хүнээс хамааралтай биш технологид суурьтай шийдлийг бүх түвшинд гаргах шаардлага үүсэж байгаа.

Хулгай хийх боломжийг уг үндсээр нь тастах нь технологийн шийдэл юм. Энэ утгаар өнгөрсөн хугацаанд нүүрсийг цахимаар арилжаалж эхэлсэн. Улмаар тодорхой дэвшлүүд гарч байна. Мөн боомтуудын үйл ажиллагааг ч автоматжуулалтад шилжүүлж, гааль, татварын бүрдүүлэлтүүдийг технологид суурьтайгаар авдаг болсон.

Хүнээс хамааралгүй шилэн ажиллагааны хүрээнд тодорхой дүрэм журмын түгжээнээс гарах зайлшгүй шаардлага үүсээд байна. Зарим төрлийн зөвшөөрлийг цахимжуулах ажлыг гуравдугаар сарын 27-нд албан ёсоор олон нийтэд танилцуулах гэж байна. Ингэснээр зөвшөөрөл авахад танил талаа ашиглах байдал үгүй болно. Зөвшөөрөл хүсэж буй иргэн шууд цахимаар хандах нөхцөлийг бүрдүүлнэ" гэлээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645441
0 эможи

keyboard_arrow_up