Б.Энхбаяр: ХААН банкны хувьцаа эзэмшигч Ц.Баатарсайханыг сонсголд дуудсан ч ирээгүй тул дахин дуудна. Тэр хүнд зугтах газар байхгүй
Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхсүх, Сангийн сайд асан Ч.Хүрбэлбаатарыг өнөөдөр дуудах ёстой байжээ. Шинжээчид гэрчээр дуудахдаа анхаарна уу. Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлагууд ХАА-н зээл олгох боломжгүй гэсэн ч олон зээл олгожээ. 2020 оны хавар Хөгжлийн банканд улаан гэрэл ассан гэдгийг илчилсэн шалгалтын үр дүнг Ч.Хүрэлбаатар нуусан. Үүний үр дагавар нь өнөөдөр илэрч, эдгээр зээлийг бид энд яриад сууж байна.
ХААН банк Хөгжлийн банкны олон зээлийг дамжуулан олгосон. Ц.Баатарсайхан захирлыг дуудсан ч ирсэнгүй. Маргаашийн сонсголд дахин дуудна. Тэр хүнд зугтах газар байхгүй. ХААН банк шууд болон шууд бусаар 180 тэрбум төгрөгийн зээлийг дамжуулан олгосон" гэв.