ЗТХ-ийн сайд асан Л.Халтарт АТГ-аас төмөр замын тээвэртэй холбоотой асуудлаар хэрэг нээжээ
2023 оны 3 сарын 14
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс "Нүүрсний" гэх хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр нүүрсний гэх хэрэгт холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Л.Халтарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа эсэх талаар сэтгүүлчийн асуултанд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн " ЗТХ-ийн дэд сайд Л.Халтартай холбоотой гомдол мэдээлэл ирсэн. Энэ дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Тухайн асуудалд мөрдөн шалгах ажиллагааг явуулах явцад прокурорын байгууллагаас зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байдаг. Тиймээс хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх боломжгүй байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








645407
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс