“Хөгжлийн банкны дараагийн сонсголд Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ж.Оджаргал, Ц.Баатарсайхан нарын 210 хүнийг гэрчээр дуудна“

2023 оны 3 сарын 06

Arslan.mn

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гуравдугаар сарын 13-17-нд болох Хөгжлийн Банкны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Хөгжлийн Банкны асуудлаар гурав дахь удаагийн сонсгол болох гэж байна. Төгсгөлийн буюу нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол МҮОНТ шууд дамжуулна. Арилжааны банкуудаар дамжуулан олгосон Хөгжлийн Банкны эх үүсвэртэй 2,542 зээлийн асуудлыг ярина. Нийт 1.6 их наяд төгрөгийн зээлийн асуудал яригдах юм. Жижиг, дунд үйлдвэрийг нэмэгдүүлэх замаар ажлын байрыг нэмэгдүүлэх, 

2011-2020 он хүртэлх хугацаанд арилжааны банкуудад Хөгжлийн Банкны эх үүсвэрээс байршуулсан 3,280 мөнгөн хадгаламжийн хэлэлцэлд дүн шинжилгээ хийнэ. Мөнгөн удирдлагын асуудлыг мөн ярина гэсэн үг. Тухайн хадгаламжийг байршуулсан болон буцаан татсан асуудлыг багцалж ярина.

2,542 зээлийн асуудлын тухайд:

  • Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 151,
  • Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын 168,
  • Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгох 57 ,
  • Экспортыг дэмжиж, импортыг орлох үйлдвэрлэлийн 888,
  • Жижиг, дунд үйлдвэрлэлийн 70 тэрбум төгрөгийг дамжуулан зээл олгосон 406,
  • Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай олгох хөнгөлөлттэй 11,
  • Үйлдвэрлэлийн чиглэлийн экспортыг дэмжих 18,
  • АСЕМ вилла цогцолбор хотхон, Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцох төлөөлөгчдийг байршуулах зочид буудлын дамжуулан зээлдэх 15,
  • Мах боловсруулах үйлдвэрлэлийн 1,
  • Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах 93 төсөл зэрэг 2,542 зээлдэгчидтэй холбогдох төслийг хэлэлцэнэ. 

Хөгжлийн Банкны асуудлаар гурав дахь удаагийн сонсголд нийт 201 хүнийг гэрчээр дуудна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Сангийн сайд асан С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар, MCS группийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргал, Таванбогд группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан, Буян компанийн үүсгэн байгуулагч Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Эрдэнчимэг, Н.Батбаяр болон түүний охин Б.Жаргалан, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ш.Адьшаа нарын 210 хүнийг гэрчээр дуудах юм" гэдгийг хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645214
1 эможи

keyboard_arrow_up