Х.Нямбаатар: “ШУВУУ” ажиллагааг хэрэгжүүлэхдээ гадаад паспортыг нь ХҮЧИНГҮЙ БОЛГОНО
Авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж байхдаа гадаад орнууд руу оргон зугатсан албан тушаалтнуудыг “Шувуу” ажиллагаагаар эх оронд нь албадан авч ирэх ажиллагааг эхлүүлнэ гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн.
“Шувуу” ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд албан тушаалтнуудын дипломат болон энгийн паспортыг нь хүчингүй болгох, авлигын эсрэг конвенцид нэгдсэн гишүүн орнуудаар дамжуулан, нэр бүхий хүмүүсийг шилжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд тодотгосон.
Засгийн газрын энэхүү “Шувуу” ажиллагааны жагсаалтад “Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунай, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар багтсан гэх мэдээлэл байна.