Т.Бадамжунай яагаад “ниссэн” бэ?!

2023 оны 2 сарын 17

Arslan.mn

Энэ оныг “...Авлигатай тэмцэх жил” болгосноо Засгийн газар арваад хоногийн өмнө зарласан. Тэгээд энэ хүрээндээ “5Ш” арга хэмжээг хэрэгжүүлэхээ хэлсэн. Энэ “5Ш”-ээс нь “Шувуу” арга хэмжээ олны анхаарлыг ихээр татав. Учир нь албан ёсны мэдээллийнх нь дараахан “шувуу” болж ниссэн гурван хүний зураг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Эхнийх нь Ч.Сайханбилэг байлаа.

Ерөнхий сайд байсан энэ эрхэм Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 дээр буруутмагц хил даваад явчихсан. Ирж үгээ хэлбэл, сонсох хүсэл олон нийтэд бий. Дараагийнх нь “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал байлаа. Түүнийг энд “...“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоож, нүүрсний хэргийг шаргуухан шалгаж эхлэх сургаар хил давж одсон” гэж үзэцгээж байна.

Н.Удаанжаргалыг түргэн ирүүлэх олон хүний, байгаа улсад нь удаах цөөхөн хүний сонирхол бий. Тэр утгаараа бас л ирвэл зохих хүн мөнөөс мөн.  Энэ хоёрын араас нэг хүн “зүүгдэж” гарч ирсэн. Тэр нь Т.Бадамжунай байв. Энэ эрхэм цагтаа Монголын улс төрийг базаж, одоо том яваа олон улстөрчийн зам мөрийг зааж өгч байв. Тэр байтугай намаар нь хөтөлж явсан гэдэг. Саяхан олон нийтийн сүлжээнд Ц.Сандуйг том явах үеийнх нь нэгэн арга хэмжээн дээр намынхан нь хундага тулгах гэж яаж дугаарлаж байсныг “дурссан” гэрэл зураг яваад байна лээ. Т.Бадамжунай бол Ц.Сандуйгаас хамаагүй том явсан. Товчхон хэлэхэд, улс төрд идэвхтэй байх үедээ том дарга нарын дарга нь явсан эр л дээ. Тиймээс Т.Бадамжунайг өнөөдөр “шувуу” болгосон шалтгаан юу байсан бэ. Тэр яагаад эх орноосоо “нисэх” болсон бэ. Тэгээд бас “Шувуу” арга хэмжээ зарлагдангуут нэр, зураг нь гарч олон нийтийн сүлжээнд “тэнээд” эхэлсэн бэ.  Энэ бүхэн анхаарал татаад байгаа юм.

Тэгвэл Т.Бадамжунай нь 2018 оны шинэ жилийн өмнөхөн эх орноосоо нууцаар явчихсан. Түүнээс хойш Монголдоо ирэлгүй тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Тухайн үед онгоц, ядаж галт тэргээр бус “УАЗ-469” машинд суугаад Замын-Үүдээр гарсан гэдэг. Ийм мэдээлэл гарч байв. Гэхдээ “...Т.Бадамжунай яагаад эх орноосоо явах болсон бэ” гэдэгт өнөөг хүртэл ямар нэг тодорхой тайлбар байдаггүй.

Улстөрчид ч, хууль хяналтынхан ч ам ангайдаггүй. Ямартай ч тэр үед “...Т.Бадамжунай хил давахаасаа хэд хоногийн өмнө “TWEEN TOWER”-ийн 13 давхарт байдаг оффистоо бусдаас их хэмжээний бэлэн мөнгө авсан. Түүнийгээ яаж “зарцуулсан” зэрэг баримт нь хуулийн байгууллагынхны гарт орсон байна” гэсэн бүдэг бадаг мэдээлэл гарсан. Өөр юм дуулддаггүй. Тэр цагаас хойш түүнтэй холбоотой мэдээлэл бараг алга болчихоод байв. Харин “Шувуу” арга хэмжээтэй хамт зарлагдаад гарч ирэв. Ер нь бол тэр өөрөө “ниссэн” гэхээсээ түүнийг “нисгэсэн” гэдэг жиг жуг улс төрийн хүрээнд тун хурдтай тарж байна. Тэрбээр “TWEEN TOWER” дахь оффистоо улстөрчдийг голдуу цуглуулдаг байсан гэдэг.

Одоо ид явж байгаа, УИХ-д сууж байгаа улстөрчид ч түүний оффист хоноглох шахам сууж байдаг байжээ. Харин тэр улстөрчид нь түүнийг ирээд янз бүрийн юм ярихаас үхтлээ айж байгаа аж. Учир нь Т.Бадамжунай ийнхүү “шувуу” хэмээгдэж буй тэр олон улстөрчийн “байрыг солих” хэмжээний үйл явдлын гэрч болдогтой нь холбоотой гэж байх юм. 

Цагаан сар ч хаяанд туллаа. Нас нь 60 хол давсан Т.Бадамжунай Монголдоо, гэртээ идээ, ууцныхаа ард хөөрөг атгасан шиг ерөөлийн үг хэлээд сууж байхыг хүсэж л байгаа. Хүний нутагт, эх орноосоо хол дөрвөн ч цагаан сарыг өнгөрөөх тун хүнд байсан нь ойлгомжтой. “...Улс төрд мөнхийн нөхөрлөл, мөнхийн дайсан байдаггүй” гэдэг. Тэгэхээр Т.Бадамжунай удахгүй “нисэж” ирээд өөрийг нь хэдэн жил харьд “цөлсөн” улстөрчдийн тухай олон нууцыг задалж мэдэх л юм.

 

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644871
2 эможи

Зочин
2023-02-17 11:22
эх орноо худалдсан, хулгай хийсэн харийн газар нисч өдсон, нисэхийг хүссэн олон шувуу байна уу дандаа төрийн томчуул нам үл харгалзан олон олон цөөвөр чоно мэт шуналтай үхэхийн цагтаа аваад явж чадахгүй их зүйл хулгай хийсэн хүн сүг төрхтэй шувууд хөөрхийс сайханбилэг жонхуу гэх мэтээр хөвөрнөө
Зочин
2023-02-17 09:32
харийн оронд,,,,яаж ,,,яваа болой,,,,,хөөрхөн хулгайч
Зочин
2023-02-17 09:28
Сайхан хулгайч,,,,,,Бадамжунай ,,шунал,,,урвагч ,,Сайхан билэг,нар,,,,,,
keyboard_arrow_up