Кувейт улсын элчин сайд Мухаммад Аль Мутайриг хүлээн авч уулзлаа
Монгол Улс, Кувейт Улсын хооронд 1975 оны 6 дугаар сарын 17-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудаас хамгийн түрүүнд Кувейт Улстай дипломат харилцаа тогтоосон юм.
Монгол Улсыг Кувейт Улсад сурталчлан таниулах зорилгоор “Монголын өдрүүд” арга хэмжээг Эль-Кувейт хотноо 3 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна.
“Монголын өдрүүд” арга хэмжээ нь хоёр талын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монголын соёл урлаг, өв уламжлалыг сурталчлан таниулах, Монголын экспортын бараа бүтээгдэхүүн, бизнесийн боломжуудыг танилцуулах, хөрөнгө оруулалт татах, хоёр орны бизнес эрхлэгчид хооронд харилцан ашигтай хамтран ажиллах холбоо тогтоох, тэдэнд зах зээлийн шинэ боломжийг нээх, улмаар хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр болно.