Хөгжлийн банкны урьдчилсан хэлэлцүүлэг хаалттай горимд ШИЛЖЛЭЭ

2023 оны 2 сарын 15

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг  шүүх хурал өнөөдөр 10:00 цагт эхэлсэн ч түр завсарлаад байсан.

Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчдийн зөвлөгөөнөөс тухайн өмгөөлөгчдийн татгалзал үндэслэлгүй байна хэмээн үзэж, урьдчилсан хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр шийдсэн билээ. 

Харин хуралдаанд оролцож буй өмгөөлөгч П.Одонтунгалаг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4.2 дахь хэсэгт үндэслэн хэлэлцүүлгийг хаалттай явуулах санал гаргасан. Энэхүү хүсэлтийг прокурорын зүгээс үндэслэлтэй гэж үзсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644827
0 эможи

keyboard_arrow_up