“Хөгжлийн Банк“-ны хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Н.Алтанхуяг, Х.Ганхуяг нар ирж, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг гишүүн өмгөөлөгчөө явуулжээ
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан эхэллээ.
Шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж байна. Хуралдаанд хэргийн холбогдогч, гэрч, өмгөөлөгч нарын 200 орчим хүн оролцож байна.
Хөгжлийн банкны зургаан яллагдагч хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргалаа.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт
- УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг,
- Бэрэн группийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр, Т
- УЗ-ийнн дарга М.Цэлмэг нар өөрийн биеэр ирсэн бол
- УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн өмгөөлөгч н.Энх-Эрдэнэ,
- УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн өмгөөлөгч н.Тэмүүлэн,
- ХҮН намын гишүүн Б.Найдалаа болон өмгөөлөгч н.Үлэмж нар оролцож байна.
"Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, "Улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах” гэх хэрэгт УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг холбогдуулан Нийслэлийн Прокурорын байгууллагаас яллагдагчаар татсан байна.