ШУУД: Хөгжлийн банкны 6 яллагдагч хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргалаа
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан эхэллээ.
Шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж байна. Хуралдаанд хэргийн холбогдогч, гэрч, өмгөөлөгч нарын 200 орчим хүн оролцож байна.
Хөгжлийн банкны зургаан яллагдагч хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргалаа.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Бэрэн группийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр, ТУЗ-ийнн дарга М.Цэлмэг нар өөрийн биеэр ирсэн бол УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн өмгөөлөгч н.Энх-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн өмгөөлөгч н.Тэмүүлэн, ХҮН намын гишүүн Б.Найдалаа болон өмгөөлөгч н.Үлэмж нар оролцож байна.
"Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, "Улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах” гэх хэрэгт УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг холбогдуулан Нийслэлийн Прокурорын байгууллагаас яллагдагчаар татсан.
09.00 ЦАГ: Хөгжлийн банкны өнөөдрийн хэлэлцүүлэгт 20 компанид холбогдох 80 хүн,106 өмгөөлөгч оролцоно
Урьдчилсан байдлаар уг хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, дөрвөн хуулийн этгээд, прокурор зургаа, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч хоёр, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцохоор болжээ.
Энэхүү шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэгт дуудагдсан 80 хүн, 4 хуулийн этгээдийг танилцуулбал:
Хахууль авсан гэх гэмт хэрэгт:
- Лхагвасүрэнгийн Аззаяа,
- Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ,
- Базархүүгийн Даажамба,
- Жамцын Ганхуяг,
- Норслойн Сүхболд,
- Цэндийн Баярсайхан;
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх гэмт хэрэгт:
- Цэвээндээгийн Билгүүн,
- Дашжамцын Уянга,
- Түмэн-Өлзийн Оюунчимэг,
- Баасанхөхийн Чинзориг,
- Тэлэнгэдийн Мөнхтулга,
- Түмэндэлгэрийн Пүрэвсүрэн,
- Чимэдцэрэнгийн Цоожсүрэн,
- Сайнбаярын Батзориг,
- Авирмэдийн Хүчитбаатар,
- Ганбаатарын Гантогтох,
- Балганы Батбаяр,
- Чулуунбатын Энхбат,
- Чогсомын Мөнхбаяр,
- Даваагийн Цогтбаатар,
- Батлутын Будхүү,
- Лхачины Мягмаржав,
- Дашзэвгийн Дэлгэрсайхан,
- Дүгэрсүрэнгийн Бат-Очир,
- Жамсрангийн Үхэртар,
- Бадамын Махбал,
- Жигжидийн Оюунчимэг,
- Сандагийн Магнайсүрэн,
- Мягмарсүрэнгийн Баярмагнай,
- Бэгзсүрэнгийн Шинэбаатар,
- Баттулгын Амгалан,
- Отгонбатын Батбаатар,
- Чулуунцэрэнгийн Отгочулуу,
- Чулуунбатын Нэргүй,
- Мягмарсүрэнгийн Баянмөнх,
- Бадрахын Найдалаа,
- Бядраны Лхагвасүрэн,
- Рагчаагийн Батбаяр,
- Магсарын Золжаргал,
- Гантөмөрийн Дашзэвгэ,
- Ганбатын Одонтуул,
- Баасандоржийн Батзаяа,
- Нанзадын Баярчимэг,
- Хассуурийн Ганхуяг,
- Огнонгийн Хуягцогт,
- Батхуягийн Цолмон,
- Далрайн Даваасамбуу,
- Ганибалын Амартүвшин,
- Нанжидын Мөнхбат,
- Норовын Алтанхуяг,
- Нямжавын Батбаяр;
Хахууль өгсөн гэх гэмт хэрэгт:
- Баяраагийн Чойжилжалбуу,
- Энхнасангийн Эрдэнэ,
- Хүрэлсайханы Баттулга;
Мөнгө угаасан гэх гэмт хэрэгт:
- Должидын Батбаяр,
- Гомбын Цолмон,
Гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт:
- Ёндонпэрэнлэйн Доржсумъяа,
- Бэгзжавын Цэрэндаваа,
- Цэрэндоржийн Цэвэгмэд,
- Мөнхтөрийн Цэлмэг,
- Баярын Баттөр;
Хахууль өгсөн, мөнгө угаасан гэх гэмт хэрэгт:
- Цэрэндаваагийн Баатарбилэг,
- Бат-Очирын Батбаатар,
- Чулуундоржийн Өлзий,
- Лацайн Ням-Очир;
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан:
- Шүхэртийн Бүтэд,
- Гочоосүрэнгийн Санжмятав,
- Гэндэнпилийн Батдорж,
- Гонгорын Галсанням,
- Пүрэвийн Мягмардорж,
- Цогтжаргалын Ууганбаяр,
- Энхболдын Эрдэнэбилэг,
- Хадбаасангийн Бат-Эрдэнэ;
Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгасан гэх гэмт хэрэгт холбогдуулан:
- Төмөрбаатарын Болдмаа;
Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах, мөнгө угаасан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан:
- Бэрэнбаралын Мөнхтөр;
Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, мөнгө угаах, хуурамч бичиг баримт үйлдэх, ашигласан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан:
- Гочоосүрэнгийн Байгалмаа;
Санхүүгийн баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан:
- Цогбаатарын Содхүү,
- Ядмаагийн Батцэцэг;
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах, нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгасан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан:
- Оргойн Баяр;
Улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан:
- Ёндонпэрэнлэйн Баатарбилэг;
Хахууль өгөх, мөнгө угаасан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан:
- “НВЦ” ХХК;
Хахууль өгсөн гэх гэмт хэрэгт холбогдуулан:
- “Инжир” ХХК,
- “Хааны Харгуй” ХХК;
Хахууль өгөх, мөнгө угаасан гэх хэрэгт тус тус холбогдуулан:
- “Ганхүдэр Орд” ХХК-ийг яллагдагчаар татан, шүүхэд дууджээ.