Гурван жилд хөдөө орон нутагт 26000 орон сууц барина
Өнгөрсөн онд улсын төсвийн 18.9 тэрбумын санхүүжилтээр Өвөрхангай, Булган, Сүхбаатар, Орхон, Хөвсгөл мөн Дорнод Дархан-Уул аймагт баригдах 1000 айлын орон сууцны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдэж батлагдсан.
Энэ дагуу дээрх айлуудад 1000 айлын орон сууцыг инженерийн дэд бүтцийн талаарх ажил аймгуудад өрнөж байна. Аймгийн төвүүдийг хот болгон хөгжүүлэх шинэ төлөвлөгөөг өнгөрсөн оноос боловсруулж эхэлсэн бөгөөд
Дорнод Завхан Хэнтий аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг угсруулж дууссан байна.
Өмнөговь Дорноговь аймгийн хот байгуулалт хилийн ойролцоо суурин газруудын хөгжил төслийн хүрээнд Сайншанд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг мөн боловсруулж дууссан байна.
2013 оны байдлаар аймгийн төв томоохон суурин газруудад инженерийн дэд бүтэц болон барилга угсралтын ажил хийгдсэнээр орон нутагт 5300 айлын орон сууц ашиглалтад орохоор юм.
Мөн 16 аймгийн 60 гаруй суманд ус зөөлрүүлэгч төхөөрөмж суурилуулснаар 130 мянга гаруй хүн стандартын шаардлага хангахад нийцсэн ундны усаар хангагдаж байна.
УИХ-ын гишүүн Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хэлэхдээ: Өвөрхангай, Архангай аймгаар ажлаа. Энд дэд бүтцийн ажил эрчимтэй явагдаж байна. 1000 айлын орон сууц мөн адил эрчимтэй баригдаж байна.
Зөвхөн орон сууц хороолол биш сургууль эмнэлэг худалдаа үйлчилгээ хувийн бизнесийнхэнийг ажиллах нөхцөлийг бүрдүүлж байгаа. Дээр нийтдээ 24 суманд сумын төвийн шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжсэн юм.
Эндээс гурван сумаар орлоо дэд бүтцийн ажил эрчимтэй явж байна. Дэд бүтэц хийгдсэнээр тухайн орон нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсанаар ерөнхий бүтээн байгуулалт өрнөх иргэдийг орон сууцаар хангах бодлого хэрэгжинэ гэлээ.