“Зөвлөлдөж шийдье“ санал асуулгын хоёр дахь шатанд 862 хүн оролцуулахаар СОНГОЖЭЭ

2023 оны 2 сарын 09

"Зөвлөлдөж шийдье" санал асуулгын хоёр дахь шат буюу "Зөвлөлдөх уулзалт"-ыг энэ сарын 14, 15-нд төрийн ордонд зохион байгуулахаар товложээ.

Уг уулзалтад эхний шатны судалгаанд хамрагдсан 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1,570 иргэнээс тохиолдлын зарчмаар 862 иргэнийг сонгон "Зөвлөлдөх уулзалт"-ыг оролцуулах юм байна.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 11.8-д Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд нэг дэх шатанд оролцсон иргэний 50-аас доошгүй хувийг тохиолдлын зарчмаар сонгон авна гэж заасан байдаг.

"Зөвлөлдөх уулзалт"-ын дараа ҮСХ-ноос анхдугаар шатны санал асуулгын дүнг нэгтгэж, санал дүгнэлт бүхий тайланг Зөвлөлдөх зөвлөлд хүргүүлэх учиртай. Тухайн тайланд үндэслэж, зөвлөлөөс УИХ-д зөвлөмжөө хүргүүлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
644674
1 эможи

Зочин
2023-02-09 17:58
Наад утгагуй юмаа зогсоо
keyboard_arrow_up