УИХ-ын дарга Г.Занданшатар Туркийн Үндэсний Их Хурлын дарга М.Шентопт ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЖЭЭ
2023 оны 2 сарын 08
УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар энэ сарын 7-нд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп-т эмгэнэл илэрхийллээ.
Тус эмгэнэлд "Бүгд Найрамдах Турк Улсын зүүн өмнөд хэсгийн мужуудад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган хүний эрдэнэт амь эрсдэж, иргэдийн байр орон сууц нурж, үлэмж гарз хохирол учирсанд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье. Байгалийн гамшигт үзэгдэл болж буй энэ хүнд цаг мөчид бид Туркийн ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байгаагаа илэрхийлэхийн ялдамд Бүгд Найрамдах Турк Улс энэхүү хохирол, сүйрлийг дэлхий нийтийн сайн санаат анд нөхдийн хамт даван туулна гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









644628
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс