СОНСГОЛ: ХХААХҮЯ, ЗТХЯ, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК-ийн зээлтэй холбоотой 39 гэрчийг дууджээ
2023 оны 2 сарын 08
Монгол Улсын Их Хурлын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр Төрийн ордноо үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор дараах байгууллагуудтай холбоотой зээлийн асуудлуудыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судална. Үүнд:
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (Дарханы гурил тэжээлийн элеватор)
- Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК
- Зам, тээвэр хөгжлийн яам – “Шинэ төмөр зам” төсөл
Иймд эдгээр байгууллагуудын зээлтэй холбоотойгоор 39 гэрчийг сонсголд оролцуулахаар дуудсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









644623
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс