СОНСГОЛ: УИХ-ын гишүүн С.ГАНБААТАРЫН эхнэр Б.Тунгалагийн нэр сөхөгдөв
Хөгжлийн Банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-аас “Түмэн жинчин” ХХК-д төмсөөр чипс үйлдвэрлэх төслийнх нь хүрээнд 674 мянган ам.доллартой тэнцэх хэмжээний санхүүжилтийг олгожээ. Уг зээлийг 2012 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс нийт найман жилийн хугацаатай олгосон байна
Тэгвэл сонсголын үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр зээл авсан компанийн захирлаас “Хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагын хамаарал бүхий байдлаас харахад Б.Тунгалаг гэдэг хүн гарч ирээд байна. Та түүнтэй хамтарсан компани эзэмшдэг үү. Энэ хүнийг таних уу. Тухайн хүн УИХ-ын гишүүний гэр бүлийн хүн мөн үү?” хэмээн асуулаа.
Түүний асуултад “Түмэн жинчин” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Цогбадрах “Б.Тунгалаг гэдэг хүнтэй хамтарсан компани эзэмшдэг. Компанийн нэрийг санахгүй байна. Манай инженер бөгөөд одоо ч надтай цуг ажилладаг. Энэ хүн УИХ-ын гишүүн С.Ганбаатарын гэр бүлийн хүн” гэж хариулав.
Ташрамд хэлэхэд, УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг эхнэрийнхээ нэр дээр маш олон тооны аж ахуй нэгж, төрийн бус байгууллагуудтай боловч тэдгээрийг хөрөнгө орлогодоо огт тусгадаггүй талаар хэвлэлийнхэн онцолж байсан. Тодруулбал, түүний эхнэрийг “Адвант трейд” ХХК-иас эхлээд хэд хэдэн төрийн бус байгууллагатай гэлцдэг.