Т.Аюурсайханыг Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нарын хүмүүстэй УУЛЗАХЫГ ХОРИГЛОЖЭЭ

2023 оны 2 сарын 07

Arslan.mn

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг хэргийн оролцогч нарт нөлөөлөхөөс урьдчилан сэргийлж, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл түүнийг дараах нэр бүхий хүнтэй уулзахыг хоригложээ. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал Н.Удаанжаргал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Т.Аюурсайханы шадар туслах асан И.Даваадорж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ерөнхий аудитор, мөн шадар туслах асан Б.Отгонжаргал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлат, Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагч асан Б.Батхүү, иргэн Б.Буяннэмэх, Д.Отгонсүрэн, Д.Дагвадорж, С.Баярмөнх, А.Цолмонтуяа нартай уулзахыг хориглосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644611
1 эможи

keyboard_arrow_up