Хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын 4-т Улаанбаатар жагсч байна
Дэлхийн улс орнуудын агаарын бохирдлын үнэлгээг гаргадаг iqair.com цахим хуудаст өнөөдөр /2023.02.06/-ийн байдлаар хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын дөрөвдүгээрт Улаанбаатар хот жагсчээ.
Өнөөдрийн байдлаар хамгийн их утаатай хотын жагсаалтыг Хятадын Ухань тэргүүлж, Дакка (Бангладеш), Энэтхэгийн Дели эхний гуравт багтсан байна. Манай нийслэлийн хувьд айргийн тавд “итгэл төгс” багтаж, дөрөвт бичигджээ.
Нийслэлийн иргэдээ ямар нөхцөл байдалд амьдруулж байгаагаас хотын даргын чанар, чансаа харагдана. Тэгвэл өнөөдөр бид түгжрэл нь дийлдэхгүй, утааныхаа араас биесээ олж харахгүй, нийтийн тээвэр нь хүртээмжгүй гээд хэний ч хүсэхгүй нийгэмд хэдэн хүний томилсон даргыг царайчилж амьдарч байна. Энэ бүх асуудлаа шийддэг одоогийн хотын дарга Д.Сумъяабазар хүн бүхний хүсч, мөрөөдөж залардаг УИХ-ын гишүүн суудлаасаа татгалзаж, хотын дарга болсон. Мэдээж ийм сонголтын ард ашиг сонирхлын маш том сонирхол явагдсан биз.
Харин хотын иргэд түүнийг дарга болоход нь хүлээн зөвшөөрөөгүй... Одоо бол түүнийг огцрохыг шаардсан иргэдээр хот дүүрсэн гэж хэлэхэд хилсдэхгүй.