ХНХ-ын сайд Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарыг яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлжээ

2023 оны 2 сарын 02

Arslan.mn

Авлигатай Тэмцэх Газраас нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байгаа 17 хүний нэрийг зарлаад буй. Одоогийн байдлаар уг асуудлаар 36 хэргийг мөрдөн шалгаж байгаа билээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, АТГ-аас УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарыг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. 

УИХ-ын гишүүдээс А.Адъяасүрэнд нүүрсний хэргийн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол Нийслэлийн прокурорын газраас гаргаад байгаа бол Ж.Мөнхбат гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644495
1 эможи

keyboard_arrow_up