ШУУД: Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн ӨРСӨЛДӨХ ЧАДВАР хамгийн ИХ БУУРЧЭЭ
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-гийн үр дүнг өнөөдөр танилцуулж байна
Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр 2022 онд Дорноговь аймаг тэргүүлж, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгууд удаалж байна. Харин Дундговь, Завхан, Булган, Говь-Алтай, Баянхонгор аймгууд хамгийн бага үнэлгээ авчээ.
Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр дүгнэхэд:
- Эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь аймаг,
- Бизнесийн үр ашгаар Дархан-Уул аймаг,
- Засаглалын үр ашиг болон дэд бүтцээр Дорноговь аймаг нэгдүгээр байрт эрэмбэлэгджээ.
21 аймгийн дундаж оноо 11 жилийн дараа 3 оноогоор нэмэгдсэн байна. Гэвч бизнес эрхлэгчдийн үр ашиг 9 оноогоор буурсан байна. Энэ бол маш буруу хандлага. Засаглалаас бусад нь буурсан. Жишээ нь Дархан Уул аймаг гуравдугаар байрт хэвээрээ боловч шилжилт хөдөлгөөн, гэмт хэрэг ихтэй. Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн өрсөлдөх чадвар хамгийн их буурчээ.









