Ц.ОЮУНГЭРЭЛ: Монгол Улсыг “БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ УЛС“ болгохоор зүтгүүлж байна
Монгол улсын нэрийг Бүгд найрамдах Монгол Улс болгох, засаглалын хэлбэрийг өөрчлөх хуулийг ойрын хугацаанд батлуулахаар эх баригчид улайрч байгаа талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийсэн.
Тэрээр энэ үеэр "Монгол Улсын цэвэр парламентын засаглалыг эрх баригчид одоо хагас ардчилалтай, хагас язгууртантай, хагас дүр эсгэсэн авторитар дэглэмрүү оруулах гэж байна. Үүнийг Монголын ард түмэн эсэргүүцэж босох нь ойлгомжтой байсан учраас сая УИХ-ын гишүүн Н.Учрал шинэ хуулийг яаралтай горимоор оруулж батлууллаа.
МАН өнөөдөр үнэмлэхгүй олноор ганцаараа эрх барьж байгаа. Тэд яаж худалдагдахаараа ингэж өөрсдийнхөө түүхийг булшилж худалдагддаг юм.
Залуучууд бид ямар ч зохион байгуулалтад орж амжилгүй сууж байхад хооронд МАН, АН, ХҮН нь өвөр түрийндээ ороод тогтолцоог өөрчилье нэрийн дор бидэнд өөр нийгмийг авчирч өгөх гэж байна. Яагаад Монгол Улсын бүрэн бүтэн байдалд халдах хуулийг батлуулах гээд байгаа юм бэ.
Монгол Улсын нэрийг “БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ УЛС“ болгох гэж байна. Бид дэлхий дээр Mongolia гэж дуудуулмаар байна. Яахаараа бид Repablic of Mongolia гэж дуудуулж байх ёстой юм.
Монгол Улсын Үндсэн хуулин дээр "Хүмүүнлэг, Ардчилсан нийгмийг байгуулна" гээд биччихсэн байгаа. Гэтэл одоо батлуулах гээд байгаа хуулийнх нь ноорог дээр "Нийгмийн баримжаатай Ардчилсан улс" гэдэг юмийг оруулж ирэх гэж байна. Тэр нь нийтийн эрх ашгийн төлөө хувийн эрх ашгийг зандалчилж болно л гэсэн үг ш дээ. Өөрөөр хэлбэл нийтийн эрх ашгаар далимдуулж хувийн эрх ашгийг хоёрдугаарт тавина гэсэн үг юм.
Бидний Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг болох хүний эрх, эрх чөлөө буюу биднийг хамгаалж байдаг бүлэг аюулд орж байна. Энэ "тогтолцоо өөрчлөх" гэдэг нэрийг хамгийн анх ХҮН-ын Т.Доржханд гишүүн гаргаж ирсэн. Энэ хүн сөрөг хүчин болоод ард түмний төлөө дугараад явж байх ёстой байтал өнөөдөр эрх баригчидтай нийлээд амаа үдүүлээд, хууль самраад явж байх юм.
Ард түмний итгээд явуулсан бүх хүмүүс бүгд итгэл алдаж байна. Үндсэн хуулиа ард түмэнд нээлттэй тавь. Яагаад биднээс нуугаад байгаа юм. Яагаад ард түмнээсээ юу ч асуухгүй байгаа юм.
Үүнээс гадна шинээр өргөн барьж буй хуулинд нь ДАВХАР ИРГЭНШЛИЙН ТУХАЙ хууль явж байна. Хэрэв давхар иргэншлийг зөвшөөрөх юм бол Монгол Улс БНХАУ, ОХУ, Казактсан, Гүрж, Украйн, зэрэг давхар иргэншлээсээ болж эмзэг байдалд орно. Давхар иргэншлээс болоод газар нутгаа алддаг болчихсон байгаа энэ үед яагаад ийм хуулийг батлах гээд байгаа юм." хэмээлээ.