ТАНИЛЦ: УИХ-ын суудалд насан туршдаа суух “ЯЗГУУРТНУУДЫН НЭРС“
Үндсэн хуулийг өөрчлөх, Монгол улсын нэрийг Бүгд найрамдах Монгол Улс болгох, засаглалын хэлбэрийг өөрчлөх хуулийг ойрын хугацаанд батлуулахаар эх баригчид улайрч байгаа талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийсэн талаар эхний мэдээллийг хүргэсэн.
Тэрээр үргэлжлүүлэн "Үүнээс гадна энэ Үндсэн хууль нь МАНАН МАФИЙНХАН насан туршдаа УИХ-ын танхимд залрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой байна.
Байнга буюу УИХ-ын суудалд насан туршдаа суух хүмүүсийн нэрсэд доорх хүмүүс багтсан. Үүнд:
- Думаагийн Содном - 90 настай
- Шаравын Гунгаадорж - 88 настай
- Дашийн Бямбасүрэн - 81 настай
- Мэндсайханы Энхсайхан - 68 настай
- Цахиагийн Элбэгдорж - 60 настай
- Ренчиннямын Амаржаргал - 65 настай
- Миеэгомбын Энхболд - 59 настай
- Санжийн Баяр - 67 настай
- Сүхбаатарын Батболд - 60 настай
- Норовын Алтанхуяг - 65 настай
- Чимэдийн Сайханбилэг - 54 настай
- Жаргалтулгын Эрдэнэбат - 50 настай
- Ухнаагийн Хүрэлсүх - 55 настай
- Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ -45 настай
- Нацагийн Багабанди -73 настай
- Пунсалмаагийн Очирбат - 81 настай
- Халтмаагийн Баттулга - 60 настай нар тус тус УИХ-ын сэнтийд мөнхөд заларна.
Тэгэхээр эдгээр хүмүүс Үндсэн хуулийн талаар ганц ч үг дугарахгүй. Бидний өнөөдөр мөрдөж буй Үндсэн хуулийг баталсан хүмүүс энэ дотор олон байгаа. Тэгэхдээ л эд нараас Монгол Улсын Үндсэн хуулийг өмөөрч хэн ч дугарахгүй. Яагаад гэвэл эдгээр хүмүүс язгууртан болно гээд мөрөөдчихсөн явж байгаа. Харин дугарах хүмүүс нь бид, залуучууд, ард түмэн та бүхэн шүү.
Өөрөөр хэлбэл энэ эрх баригчид дүр эсгэсэн АРДЧИЛАЛ бий болох гэж байна." хэмээсэн юм.