Н.Алтанхуяг: Монголын баялаг гадаадын БАНКНЫ БАРЬЦААНД орох вий

2023 оны 1 сарын 13

УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан /2023.01.13/ 10.11 цагт эхэлж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Ардчилсан Үндсэн хууль батлагдсан өдрийн мэндийг хүргэе. Манайхан өчигдөр Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжиж байгаа. Энэ хуулийн 7.4 заалтад хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны барьцаалсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг тусгасан. Хөрөнгө оруулалтын банк ихэвчлэн гадаадын хөрөнгө оруулалттай байх болов уу. Хоёрдугаарт, манайхны гар дээр байгаа бүх лиценз энэ банкны барьцаанд очих болов уу. Энэ агуулгаараа ард түмний газрын баялаг аль нэг хөрөнгө оруулалтын банкных болох вий. Та нар энийгээ сайн судалсан уу. Лиценз гэдэг юмыг банкинд барьцаалж болохгүй.

Шинэ Ардчилсан Үндсэн хуульд батлагдаад 30 гаруй жил болоход улсын эдийн засагт олигтой өөрчлөлт гарахгүй байгаа шалтгаан нь Үндсэн хуулийн заалт хэрэгжихгүй байгаагийн илрэл. Үндсэн хуулийн зургадугаар заалтад газрын хэвлий дэх баялаг, ан амьтан төрийн нийтийн өмч мөн гэж тусгасан байдаг. Гэтэл лиценз авна гэдэг байгалийн баялгийг өмчилж байгаа юм шиг юм болно. Б.Жавхлан сайд санаачилсан юм билээ. Монголын баялаг гадаадын банкны барьцаанд орох вий. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644123
0 эможи

keyboard_arrow_up