Х.Нямбаатар: “Тавантолгой түлш“ компани болон ОББҮХ-ны удирдлагуудын ажлын байранд НЭГЖЛЭГ ХИЙЖ БАЙГАА
Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооны(ОББҮХ)-ны удирдах албан тушаалтнуудын ажлын байранд нэгжлэг хийж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэв.
Тэрбээр "Цагдаагийн байгууллагаас энэ чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй гэсэн. Авлигатай Тэмцэх Газраас шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаарх мэдээллийг надад өгсөн. Би өчигдөр АТГ-ын даргатай холбогдоход ОББҮХ болон "Тавантолгой түлш" ХХК-ийн холбогдох удирдлагуудын ажлын байранд нэгжлэг хийж байгааг хэлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэгжлэг, шалгалтыг хийж байгаа. Үүнтэй холбоотой тодорхой мэдээллийг одоогоор өгөх боломжгүй гэдгийг АТГ-ын дарга З.Дашдаваа ярьсан" гэлээ.