Ж.Батжаргал: 1072 хувьцааны ногдол ашгийг сар шинээс өмнө иргэдэд ОЛГОХ ХЭРЭГТЭЙ

2023 оны 1 сарын 12

Иргэн бүрт олгосон 1072 хувьцааны 2021-2022 оны ногдол ашгийг иргэд энэ оны нэг, хоёрдугаар сарын эхэнд багтаан олгох ёстой хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батжаргал хэллээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр тэрбээр “Ерөнхий хяналтын сонсголтой холбогдуулан тодорхой хууль журамд өөрчлөлт хийгдэнэ. Харин тэр болтол Засгийн газраас иргэдэд 1072 хувьцааны үр өгөөжийг өгөх тал дээр чиглэл өгөх хэрэгтэй. 1072 хувьцааны үр өгөөжийг дээшлүүлэх асуудал, өнгөрсөн жилүүдийн ногдол ашиг хуваарилах асуудлыг судалж, энэ дагуу арга хэмжээ авах хэрэгтэй. Болж өгвөл сар шинээс өмнө иргэдэд олгох хэрэгтэй. Нөхцөл байдал хэцүү байна. Монголын ард түмэн баялгийнхаа ашгийг хүртэх ёстой” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
3
angry an post
1
644096
22 эможи

Zochin
2023-01-15 23:44
Deereesee l ideed baih yma bid narch gsn ashiga hvrtya
Зочин
2023-01-13 20:02
Shin sar omn awmaar bna
Зочин
2023-01-12 14:01
Зөв
keyboard_arrow_up