Б.Энхбаяр: Хөгжлийн Банкны зээлийн олон асуудал нотлох баримттайгаар ИЛ БОЛНО

2023 оны 1 сарын 12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томиллоо. Томилгоотой холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асуув.

-УИХ асуудлаа танхимдаа биш хоёр давхрын Засгийн газрын хуралдааны өрөөнд хэлэлцэж байна. Мөн Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооны даргыг ойр ойрхон сольж байгаа нь энэ ажлыг бодлогоор тасалдуулах гэж байгаа хэрэг үү?

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн шууд зээлийн олголт, эргэн төлөлттэй холбоотой гэрч болон хамаарал бүхий этгээдийг гэрчээр асууж, нотлох баримтыг шинжлэх ажлыг ирэх долоо хоногт зохион байгуулна. Нийт гурван удаагийн сонсгол зохион байгуулахаар төлөвлөсөн. 

Олон асуудал нотлох баримттайгаар ил болно. Иргэд цочирдох байх.

Хянан шалгах түр хороо хуулийн дагуу татан буугдах хүртэл даргаар ажиллах бодолтой байна. Хийвэл бүү ай, айвал бүү хий гэсэн үг би. Би айхгүй байгаа.

Энэ оны дөрөвдүгээр сард түр хорооны ажлынхаа тайланг УИХ-д танилцуулна. Тийм учраас байнгын хорооны дарга боллоо гээд түр хорооны даргаас чөлөөлөгдөх шалтгааныг олж харахгүй байна. Чөлөөлөгдөхдөө тулах юм бол би байнгын хорооны дарга болох албагүй.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644086
1 эможи

Иргэн
2023-01-12 22:45
Ашгүй дээ, зөв
keyboard_arrow_up