Х.Болорчулуун: Миний хувьд хууль бус үйлдэл огт хийж байгаагүй
2023 оны 1 сарын 10
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунтай холбоотой хууль бус үйлдлүүдийг АТГ-д шалгуулахаар хандаж байгаа талаар иргэн О.Цэрэнтогтох өчигдөр мэдээлэл хийсэн. Тэгвэл уг асуудалд сайд мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Өчигдөр АТГ-ын гадаа иргэн О.Цэрэнтогтох гэх иргэн хардах эрхийнхээ хүрээнд цахим орчинд нийтлэгдсэн мэдээллүүдийг нэгтгэж намайг шалгуулахаар өгсөн талаараа мэдээлсэн.
Тухайн хүнд хардах эрх байх боловч гүтгэх эрх байхгүй байх. Миний хувьд хууль бус үйлдэл огт хийж байгаагүй. Үүнийгээ 100 хувь итгэлтэй хэлнэ. Шалгадаг газар нь шалгаад, шийдвэрээ гаргана гэж найдаж байна. Тухайн иргэнийг би танихгүй. Харин цаана нь бохир улс төрч байгаа. Өөр шигээ бодож байгаа байх” гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
644013
2 эможи
Шарав
2023-01-11 09:45
Энэ ИХ-д байгаа гишүүд бүгд энхийн цагаан тагтаанууд...
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс