Үндсэн хуулийн өдөрт зориулсан мэтгэлцээний тэмцээний үндэсний АВАРГУУД ТОДОРЛОО

2023 оны 1 сарын 09

Arslan.mn

Бие даасан үзэл бодол, үнэт зүйлстэй, бүтээлч хандлага хийгээд олон ургальч үзлийг эрхэмлэдэг шинэ үеийн хүүхэд, залуус мэтгэлцэх урлагаар хэдийнэ төлөвшиж, хамтдаа хөгжсөөр байна.

Тэд ирээдүйд хариуцлагатай иргэн байхын төлөө оролцоонд тулгуурлан, судалгаанд суурилсан мэдлэг, мэдээллээ солилцож, Ардчилсан Үндсэн Хуулийн 31 жилийн ойн босгон дээр мэтгэлцээний үндэсний аваргуудаа тодрууллаа. УИХ-ын Тамгын газар, Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг, Отгонтэнгэр их сургууль хамтран Үндсэн Хуулийн өдөрт зориулсан ЕБС-ийн сурагчдын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг орон даяар зохион байгуулж, өнөөдөр шигшээ тоглолтоо хийлээ.

Arslan.mn

Хот, хөдөө орон нутгийн ахлах ангийн сурагчдын төлөөлөл болсон нийт 126 баг эхний шатанд өрсөлдсөнөөс шилдэг 48 баг шалгарч өнгөрсөн амралтын өдрүүдэд ур ухаан, авьяас чадвараа сорьж, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын суурь зарчмуудын хүрээнд мэтгэлцсэн юм. Алганд багтсан эх орон гэгддэг Үндсэн Хуулийн үзэл баримтлал, мөн чанарыг гүнзгий ухамсарлаж, үйл хэргээрээ түгээн дэлгэрүүлэх хойч үеийн хүүхэд залуус бол ардчилсан Монгол орны хамгийн үнэт эрхэм хүмүүс юм.

Нийт хүүхдүүд, бэлдсэн багш, шүүгчид болон хамтран зохион байгуулсан хүмүүст талархал илэрхийлье!

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643993
0 эможи

Зочин
2023-01-10 21:38
Оюунхорол нар теслийн менгийг багтаан ядаж бнадаа!!! УИХ-вн гишууд, эрх мэдэлтнуудийн хувийн сургуулиуд арай л бнашуу!!!
keyboard_arrow_up