ШУУРХАЙ: М.Оюунчимэг, Ж.Батжаргал нарыг МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

2023 оны 1 сарын 09

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар зарим томилгоонуудыг хийсэн байна. 

Тодруулбал, УИХ дахь МАН бүлгийн дарга Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар Засгийн газрын гишүүнээр томилогдсон. Иймээс өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нарыг бүлгийн дэд даргаас чөлөөлж, оронд нь М.Оюунчимэг, Ж.Батжаргал нарыг томилсон байна. 

Мөн өнгөрсөн долоо хоногт Л.Мөнхбаатар УИХ-ын дэд даргаар томилогдсон. Түүний хувьд Хуул зүйн байнгын хорооны даргын алба хашиж байсан юм. Иймээс түүний оронд Б.Энхбаярыг Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлжээ. Энэ асуудлыг маргааш Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643984
0 эможи

keyboard_arrow_up