₮7.3 тэрбумын хэрэгт холбогдсон С.Батдөлийг нэг сар цагдан хорихоор боллоо
2023 оны 1 сарын 09
"УБТЗ-ын албан тушаалтан "Б" болон хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийт ₮7.3 тэрбумыг хураан авч, түүнийг баривчилсан" талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.
Түүнийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр болж, шийдвэрээ гаргажээ.
Тодруулбал, яллагдагчаар татагдсан С.Батдөлийг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор болсон байна.
Эрүүгийн Цагдаагийн Албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр яллагдагчаар татагдсан түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокуророос ирүүлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
643974
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс