С.Чинзориг: Сайдаар ажиллах үгүйгээ БОДОЖ БАЙГААД ШИЙДНЭ
Боомт хариуцсан сайд, Барилга хот байгуулалтын сайд, Эрүүл мэндийн сайдын томилгооны асуудлыг МАН-ын УЗ-өөр хэлэлцсэн талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн.
Тодруулбал, Боомтын сайдаар Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнг, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын оронд УИХ-ын гишүүн С.Чинзоригийг, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын оронд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг томилох асуудал яригдаад байгаа юм.
Уг асуудлаар УИХ-ын гишүүн С.Чинзоригоос тодрууллаа.
Тэрбээр: Намайг өмнө сайдаар ажиллаж байсан туршлагатай учраас сайдаар ажиллах санал тавьсан гэж бодож байна. Миний хувьд салбарын хүн биш учраас бодож үзэх хугацаа өгөөч гэсэн хариу хэлсэн. Өнөөдөр үдээс хойш намын даргатай уулзаж хариугаа хэлнэ гэв.