Ц.Даваасүрэн: Үнэт цаас, иргэдийн хөрөнгөөр баахан юм босгоод дараа нь асуудал үүсвэл хариуцлагыг нь ТӨР Л ХАРИУЦНА
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2023.01.05/ хуралдаан болж байна. Энэ үеэр УИХ гишүүн Ц.Даваасүрэн:
-Хувийн банк гээд сайн болно гэсэн үг биш. Үнэт цаас, иргэдийн хөрөнгөөр баахан юм босгоод дараа нь асуудал үүсвэл хариуцлагыг нь төр л хариуцна. Гадны зээлийг нь Монгол Улс л хариуцна. Хувийн гээд хаяж болохгүй. Мөнгө босгох гээд байна. Нөгөө талаараа одооны арилжааны банкууд нэг сул тал бий. Бүх төрлийн бизнес рүү ордог. Гуанз ч байсан ордог. 65 тэрбумын зээлийн хөнгөлөлтийг тэд нар эдэлж байгаа. Бусдыг бизнесийг булааж байгаа.
Найман нэрийн барааны дэлгүүр дампуурч байгаа чинь энэ ш дээ. Хөрөнгө оруулалтын банк дээр хязгаарлалтыг нарийн хийж өгөх хэрэгтэй. Хамгийн бага хүүтэй зээл аваад хамаг бизнесийг хөрөнгө оруулсан гэх нэртэй нөхдүүд чинь компаниудаараа дамжуулаад дуусгана ш дээ. Яаж 3 хувийн зээлтэй хүнтэй 10 гаруй хувийн зээлтэй хүн өрсөлдөх юм бэ? Төмөр зам хүртэл барьж байна. Бүгд л хуулийн дагуу эмх журамтай баймаар байна. Бие биенийхээ бизнесийг булаахгүй, улсаа өрөнд оруулахгүй байх талаар л би ярьж байна.