Бүрэн эрхээр халхавчилсан ч Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нарын хамаарал бүхий хүмүүсийн объектуудад НЭГЖЛЭГ хийлээ
-Эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбумын хахууль авсныг тогтоожээ
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг “нүүрсний” гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Зарим мэдээллийн хэрэгслээр өчигдөр түүнээс гадна УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Бат-Эрдэнэ нарын хамаарал бүхий объектуудад нэгжлэг хийсэн тухай мэдээлэл гарах болсон билээ. Тэднээс гадна “Эрхэт Монгол групп” ХХК-ийн захирал, Өмнөговь аймгийн МАНын хорооны дарга Х.Мандахбаярын нэрийг АТГ-ынхан өнгөрсөн сард хийсэн мэдээллийнхээ еэр зарласан. Үүнтэй холбоотойгоор өчигдөр “Эрхэт Монгол групп” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан С.Мөнхзул, ерөнхий нягтлан .Эрдэнэсувд, өмгөөлөгч .Батзаяа нарыг саатуулан шалгаж эхэлсэн байна. Баттай эх сурвалжуудаас энэ талаар тодруулахад “Х.Мандахбаярын хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхнийг шалгаж эхэлсэн нь нэн.
“Ажнай корпорац”-ыг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ болон түүний хувьцаа эзэмшдэгорон нутгийн “Тавантолгой”, “Тавантолгой транс” зэрэгаж ахуйн нэгжтэй холбоотой үйлдлийгЭЦА-ныхан үргэлжлүүлэн шалгаж байгаа. АТГ-ынхан сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ Д.БатЭрдэнэ зэрэг17 улстөрчийгзарласан шүү дээ. Энэ хүрээнд шалгалт үргэлжилж байна” гэсэн юм. Хэд хоногийн өмнө “Тавантолгой транс”- ын захирал, Монголын морин спорт, уяачдын холбооны дэд ерөнхийлөгч, тод манлай уяач Д.Дагвадорж нарыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар суллаад буй. Тэдэнд дахин таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах хүсэлт шүүхэд хүргүүлэхээр бэлтгэж байгаа гэх мэдээлэл ч бий. Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-иас их хэмжээний нүүрс авч, 2013-2017 оны хооронд Өмнөговь аймагдахь Гашуунсухайт боомтоор “хоосон” гэсэн бүрдүүлэлтээр хилээр гарган БНХАУ-д экспортолж татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан хэрэгт буруутгаж байгаа агаад хууль сахиулах байгууллагын ажлын хэсгийн мөрдөгчдийн шалгалтаар нэлээд олон дансаар нүүрсний мөнгийгоруулж, гарган, эх үүсвэрийгнь өөрчилсөн байж болзошгүй баримтууд илэрч буй гэнэ.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын тухайд түүний хамаарал бүхий хүмүүс, объектод уржигдар нэгжлэг хийсэн байна. ЗГХЭГ-ын дарга байхдаа БНХАУ-ын аж ахуйн нэгжид таван сая тонн нүүрс худалдахаар тохиролцсон гэх дуулианд холбогдсон ч тэгсхийгээд мартагдсан үйлдлийг нь “нүүрсний” гэх хэргийг шалгах ажлын хүрээнд дахин нягтлахаар болсон аж.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуягийг угалбан тушаалд томилуулсан гэж улс төрийн хүрээнийхнээр зогсохгүй тус компанийн жирийн ажилтнууд ч өнөөг хүртэл ярилцдаг. Түүгээр ч зогсохгүй Т.Аюурсайхан зөвлөх, туслахуудаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-д удирдах албан тушаалд томилуулж, улмаар тэднээрээ дамжуулж “нүүрсний” гэх хэрэгт холбогдон шалгуулж эхэлсэн байна. Тагнуул, цагдаа, авлигатай тэмцэх байгууллагынхан уржигдар Т.Аюурсайханы туслах, зөвлөх зэрэг хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой хүмүүсийн гэр, албан өрөө, аж ахуйн нэгжийн объектод нэгжлэг хийж эд мөрийн баримт болохуйц бичиг баримтууд хураан аваад байгаа юм.
Харамсалтай нь УИХ-ын гишүүдийн өрөө, тасалгаа, гэрт нь нэгжлэг хийж чадаагүй гэнэ. Учир нь Монгол Улсын их хурлын тухай хуулийн 9.8-д “Энэ хуулийн 9.1.1-тзааснаас бусад тохиолдолд гишүүнийгалбадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэгхийхийгхориглоно” гэж заасан учраас бүрэн эрхээр халхавчилсан гишүүдийн гэр, албан өрөөнд нэгжлэгхийх боломжгүй байж. Тиймээс хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой, бүрэн эрхийн халхавчгүй хүмүүсийнх нь объектуудад прокурорын зөвшөөрөл, хяналт дор нэгжлэг хийжээ.
Ташрамд дурдахад, дээрх хуулийн 9.1.1-т “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан” тохиолдолд бүрэн эрхийгнь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхээр заасан байдаг юм.
“Нүүрсний” гэх хэргүүдийг шалгах ажлын хэсгийгцагдаа, тагнуул, авлигатай тэмцэх байгууллагын дарга нарын хамтарсан тушаалаар байгуулж, өдгөө 60 гаруй мөрдөгч үүнд оролцож буй гэнэ. Тус ажлын хэсгийнхэн хэрэг бүртгэлтийн 19, мөрдөн байцаалтын 10 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хоёрынх нь шалгалтыгдуусгасан байна. Угхоёр хэргийгшүүхээр шийдвэрлүүлэх саналаа илэрхийлэн яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-ын хяналтад хүргүүлжээ. Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, хилээр нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгох, төмөр замын барилгын ажил гүйцэтгэх, бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад төрийн албан тушаалтнуудын оролцоо бий, эсэхийг АТГ-ынхан 2013 оноос хойш 49 хэрэгнээн шалгасан байдаг. Үүнээс наймыгнь шүүхэд шилжүүлж, долоог нь хаах, нэгийг нь өөрүйлдэлд нэгтгэх, хоёрыгнь харьяаллын дагуу мөрдөн шалгах чигүүрэгтэй бусад байгууллагад шилжүүлэх саналаа илэрхийлж, НПГ-т хүргүүлсэн аж.
“Нүүрсний” гэх хэргийн шалгалтын хүрээнд хууль сахиулах байгууллагынхан 73 объектод нэгжлэгхийж, гэрчээр 152 хүнээс мэдүүлэг аваад байна. Түүнчлэн 14 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авснаас өдгөө долоог нь үргэлжлүүлэн хорьж буй гэнэ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 60 хүнийг яллагдагчаар татах тогтоолтой танилцуулж гарын үсэг зуруулжээ. Эдгээр яллагдагчийн 15-ыг нь хилээр гарахыг нь хориглосон бол дөрвөн хүний албан үүргийг түдгэлзүүлэх, 34-т нь хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх юм.
Гурван байгууллагын хамтарсан ажлын хэсгийнхний шалгалтын дүнд эрх бүхий албан тушаалтнууд нийт 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсныг одоогоор тогтоогоод буй аж.
Цаашид энэ тоо ч нэмэгдэж, холбогдсон “цагаан захтнуудын” хүрээлэл ч өсөх биз. Хууль сахиулагчид одоогоор үл хөдлөх 64 хөрөнгө, тээврийн 37 хэрэгслийн шилжилт хөдөлгөөний гхязгаарлаж, 35 иргэн, 34 аж ахуйн нэгж, байгууллагын арилжааны банк дахь зарлагын гүйлгээ, дөрвөн иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үнэт цаас, бондынх нь захиран зарцуулах эрхийг хязгаарласан байна.
Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин