ТОДРУУЛГА : Нүүрсний хэргээр “Эрхэт Монгол“ ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхзул, нягтлан, өмгөөлөгч нараас мэдүүлэг авч байна

2023 оны 1 сарын 04

Arslan.mn

Авлигатай тэмцэх газраас нүүрсний хулгайн хэргээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа билээ. Тэгвэл Өмнөговь аймаг дахь МАН-ын дарга, "Эрхэт Монгол" ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаярыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан шалгаж, гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийсэн талаар бид өмнө мэдээлсэн. 

Уг хэргийн мөрөөр өнгөрсөн шөнө АТГ-аас "Эрхэт Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхзул, ерөнхий нягтлан Ч.Эрдэнэсувд, өмгөөлөгч Г.Батзаяа нарыг 48 цагийн хугацаатай саатуулсан байна. Энэ талаар албаныхнаас тодруулахад дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй, мэдүүлэг байцаалт авч байгаа нь үнэн гэлээ. 

Х.Мандахбаярын хувьд нүүрсний хулгайн хэрэгт гэм буруутай нь хуулийн байгууллагаар нотлогдвол МАН-аас ч мөн хариуцлага тооцно гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдээд байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643922
2 эможи

Зочин
2023-01-04 23:30
Мандахбаярыг өөрийг нь барьж хориоч ,балиар эркэтчин буруу гарынх ш дэ.
keyboard_arrow_up