С.Молор-Эрдэнэ: Төрд уг нь мундгууд, элитүүд байх ёстой байхад мөнгө тараасан нь гарчхаад байна
“Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал гарц шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал төрийн ордонд өнөөдөр /2023.01.04/ болж байна.
Энэ үеэр Философич С.Молор-Эрдэнэ " Манай улс төрийн систем, засаглал, парламент хэтэрхий барууны системийг ойлгосон, ойлгоогүй буулгасан нь их том алдаа. Тэрийгээ одоо бүгд ойлгож байна. Тэгээд төр гацаанд орчихсон, засаглал түгжрэлд орчихсон байна. Гацаанд орсон цаад шалтгаан нь монголчууд нэг том сэдвийг орхиж яваад байсан. Тэр нь философийн сэдэв юм. Шударга байх, тэгш эрхтэй байх бүгд философиос гаралтай.
Улс төр бол шударга байдал, тэгш эрхэд суурилж явдаг. Монголын ард түмэнд тохирсон шударга ёс, эрх чөлөө гэдэг ойлголтуудыг бид одоо ярих ёстой.
Төрд уг нь мундгууд, элитүүд байх ёстой байхад мөнгө тараасан нь гарчхаад байна. Яаж мөнгө тараасан хүнийг дээшээ гаргадаггүй болгох вэ гэдэг үндсэн жижиг асуудлаас эхэлж ажиллах цаг болсон." гэв.