О.Мөнхсайхан: Монгол Улсын маш том асуудал бол баян, ядуугийн хэт их ялгаа
Төрийн ордонд "Гарц шийдлийг олъё" эрдэм шинжилгээний бага хурал эхэлж, 100 гаруй эрдэмтэн, судлаач Монгол Улсад тулгараад байгаа асуудлуудыг хэлэлцэж байна.
Энэ үеэр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан "Ажилгүйдэл, үнийн өсөлт, тэгш бус байдал, улстөр дахь мөнгөний төлөө гээд маш олон зүйл багтаж байгаа. Үүн дотроо баян, ядуугийн хэт их ялгаа маш том асуудал болж байна.
Нөгөө талаасаа баялгийн хуваарилалт болгон шударга хийгддэггүй. Үүнд дайн, авилга, боолчлол гээд маш олон хүчин зүйлс нөлөөлдөг. Баян хоосны хэт их ялгаа үүсвэл маш ноцтой. Нийгмийн тодорхой хэсэг нь суурь хэрэгцээ хоол унд, орон байрны хэрэгцээгээ хангаж чадахгүй байдал хүрнэ. Зарим хэсэг нь нөгөө хэсгээ ноёрхох.
Өөрөөр хэлбэл нэг хэсэг нь өөрсдийгөө нийгмийн доогуур хэсэг, нөгөө хэсэг нь дээгүүр гэх ойлголт ардчилсан нийгмийн хувьд байх ёсгүй" гэв.