ТАНИЛЦ: Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн ЖАГСААЛТ
Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр болов.
Уг хуралдаанаар “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн жагсаалтыг танилцуулав.
Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн материалыг 2022 оны арванхоёрдугаар сарын 23-30-ны өдрүүдэд хүлээн авчээ.
Ажлын хэсгээс Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу шаардлага хангасан, хугацаандаа материалаа ирүүлсэн 136 нэр дэвшигчийн жагсаалтыг гаргасан байна.
Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд эдгээр 136 хүнээс 5-11 хүнийг нээлттэйгээр сонгон шалгаруулах аж.
Зөвлөлдөх санал асуулга гэж нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө болон түүнийг хэрэгжүүлж, сахин мөрдөж байгаа байдлын талаар тохиолдлын зарчмаар түүвэрлэн сонгосон иргэдээс санал авах замаар тэднийг төрийн үйл хэрэгт оролцуулах ажиллагааг хэлдэг.
Зөвлөлдөх санал асуулгыг 2023 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг санал асуулгад оролцох иргэдийг хуулийн хүрээнд Үндэсний Статистикийн Хорооноос түүврийн аргаар сонгож оролцуулах юм байна.
Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн жагсаалт: