Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчдийг өнөөдөр ТАНИЛЦУУЛНА

2023 оны 1 сарын 03

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр болно.

Тус хуралдаанаар Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчдийн жагсаалтыг танилцуулснаар сонгон шалгаруулалтын үйл явц эхлэх юм.   

Улсын Их Хурлын “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” 2022 оны 80 дугаар тогтоолоор улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар шийдвэрлэж, Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх хугацааг товлон тогтоосон.

Энэ дагуу Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн материалыг 2022 оны 12 дугаар сарын 23-наас 30-ны өдрүүдэд хүлээн авсан бөгөөд шаардлага хангасан нэр дэвшигчдийн жагсаалтыг хуулийн дагуу олон нийтэд өнөөдөр танилцуулах аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643857
0 эможи

keyboard_arrow_up