Оросын элчин И.К.Азизовын бүрэн эрх дуусгавар болж, тэрээр нутаг буцахаар болжээ

2022 оны 12 сарын 27

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2022 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён И.К.Азизовын үүрэгт ажил дуусгавар болон, нутаг буцаж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ноён И.К.Азизовыг 2013 оноос хойш Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, тэр дундаа батлан хамгаалахын салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, шинэ шатанд гаргахад дэмжлэг үзүүлж ирсэн явдалд талархал илэрхийллээ. Мөн “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-г 2019 онд байгуулахад түүний оролцоо чухал байсан хэмээн цохон тэмдэглэв.

Ноён И.К.Азизов нь Монгол-Оросын харилцаанд батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг гол цөм бөгөөд хоёр улсын цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаа хэмээн онцолсон юм.

Уулзалтын төгсгөлд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хоёр улс хоорондын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж “Цэргийн хамтын ажиллагааны төлөө” хүндэт тэмдгээр шагнаж түүний цаашдын ажилд амжилтын дээдийг хүсэн ерөөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643739
1 эможи

keyboard_arrow_up