Татвар төлөлтөөрөө эхний 10-т жагссан ААН-ийн удирдлагад НОГООН ПАССПОРТ олгоно

2022 оны 12 сарын 26

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа нар хувийн хэвшлийг дэмжих УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр /2022.12.16/ өргөн барьж, мэдээлэл хийв. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Тогтоолын төслийн гол агуулга нь аж ахуйн нэгжүүдийн удирдлагад албан паспорт олгох тухай асуудал. Аймаг бүрийн хамгийн их татвар төлсөн 10, нийслэлийн 90, дээр нь Монголын Улсын хэмжээнд 200 аж ахуйн нэгжийн удирдлагад нийтдээ 500 албан паспорт олгох тухай асуудал юм.

Жишээ нь, Ховд аймагт татвар төлөлтөөрөө эхний 10-т жагссан ААН-ийн удирдлагад ногоон паспорт олгоно гэсэн үг.

Энэ аж ахуйн нэгжүүд Монгол Улсын хөгжилд маш том хувь нэмэр оруулж байгаа. Тиймээс тэдэнд чөлөөтэй зорчих, бизнесээ хурдан шуурхай үргэлжлүүлэхэд нь боломж олгох зорилгоор энэ тогтоолын төслийг өргөн барьж байна. Ингэснээр ААН-үүд татвараа сайн төлөхийн төлөө өрсөлдөнө. ААН-үүдээ дэмжиж байж, Ковидын дараах эдийн засгийн шинэ нөхцөл байдалд хурдан орно” гэсэн тайлбарыг өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643701
1 эможи

ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ БАЙНА
2022-12-26 11:40
ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА ??????????
keyboard_arrow_up