Х.Нямбаатар: Х.Ганхуяг гишүүн өөрийнхөө батлуулсан хуулийн 9.6 дахь зүйлийг УНШ Л ДАА
2022 оны 12 сарын 22
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуулийг хэлэлцэж байна.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: "Х.Ганхуяг гишүүн камер харахаараа гоё зүйл ярьж, популизм хийх гээд байх юм. Нарийн шинжилгээг мэргэжлийн хүнээр хийлгэхээс гудамд яваа хүнээр хийлгэж болохгүй биз. Элэнцгийнх нь авлига яриад байгаа юм бэ.
Өөрийнхөө батлуулсан хуулийн 9.6 дахь зүйлийг унш л даа.
Хөдөө орон нутгуудад шүүх эмнэлгийн шинжээчид очихоо больчхоод байна. Тиймээс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарт шүүх эмнэлгийн шинжээчдийн тусгай зөвшөөрөл олгоё гэдэг л зүйл ярьж байгаа шүү дээ" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
643658
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс