Ж.Бат-Эрдэнэ: 1072 хувьцаа хөрөнгийн бирж рүү орсноор иргэд ногдол ашгаа авч болно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдийн зүгээс "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцаатай холбоотой асуудлыг тодруулж буй.
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ энэ талаар, тус хуулийн төслийн зорилго нь 1072 хувьцааг эргэлтэд оруулах болохоос арилжаалах биш. Компанийн сайн засаглал, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш хүртээх зорилгоор 1072 хувьцааг эргэлтэд оруулах талаар ярьж байна. Одоогийн байдлаар 1072 хувьцаа хөрөнгийн биржид зөвхөн бүртгэлтэй байдаг. Иргэд ногдол ашгаа авч чадахгүй байна. Хөрөнгийн бирж рүү орсноор ногдол ашгаа авах боломж бүрдэнэ гэлээ.