Д.Ганбат: Монгол Улсад хэн жаргалтай байна вэ? Нүүрсний хулгайчид л жаргалтай байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Боломжоо, амьдралаа хулгайлуулсан залуус хүйтэн цеметен дээр эрүүл мэндээ золиослолоо. Нүүрсний хулгай нарыг зарла гэсэн нь нэг их үр дүнд хүрсэнгүй. 10 жил төмөр замыг воган, доторх ачаатай нь хулгайлсан хүмүүс шийтгэлгүй үлдэж байна. Өчигдрийн сонсгол нүүрсний хулгайчдыг өмгөөлөх хурал болоод л тарж байна. Монгол Улсад хэн жаргалтай байна вэ? Нүүрсний хулгайчид л жаргалтай байна. Нүүрсний хулгайчид бүх газар шингэсэн. Хууль хяналтын байгууллага ажиллахгүй байна. Үе үеийн ЗГХЭГ-ын дарга нар, Ерөнхий сайдууд албан тушаалаа татгалзаад шалгуучихвал яадаг юм бэ?" гэж үг хэллээ.