Б.Жаргалсайхан: Нүүрсний хулгайтай холбогдсон 81 хүний 5 нь улс төрд нөлөө бүхий хүмүүс байна
Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болж байна.
Энэ үеэр Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан мэдээллийг өглөө.
Тэрбээр “БНХАУ-аас ямар ч нэрс ирээгүй. 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр эрхзүйн нэг туслалцаа хүссэн. Хүсэлтийн хариу ирээгүй одоо хүртэл ирээгүй байна. Харин 2019 оны есдүгээр сарын 6-ны өдөр гаргасан хүсэлт сая ирсэн. Нүүрстэй холбоотой хэрэгтэй, хилийн тодорхой цахим бүртгэлүүдэд өөрчлөлт орсон учраас боломжгүй гэх хариу ирсэн.
Нүүрсний хэрэгтэй холбогдсон 87 хуулийн этгээдийн 6 нь байгууллага, 81 нь хувь хүн байна. Тэдний 5 нь улс төрд нөлөө бүхий хүн байна.
Аравдугаар сарын 25-ны өдөр АТГ-аас уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. 463 хавтаст хэргийг хянахад нэлээн хугацаа шаардаж байгаа. Мөрдөгчөөс шалтгаалахгүй олон зүйл ч бий. 463 хавтаст хэрэг, 354 оролцогчийн гомдол хүсэлтийг хянах ажиллагаа явуулсан.
Мөн 62 шүүх, эдийн засгийн шинжилгээ хийсэн.
Хэрэгсэхгүй болсон 15 хэргийг сэргээн шалгаж байна" гэв.









