ШУУД: Ерөнхий хяналтын сонсгол 4 танхимд зэрэг ЭХЭЛЛЭЭ
2022 оны 12 сарын 21
Төрийн ордонд яг одоо (2022.12.21) нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотойгоор холбогдох эрх мэдэл бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах Ерөнхий хяналтын сонсгол эхэлж байна. Өнөөдрийн нээлттэй сонсголоор:
- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй (оффтейк) болон төлбөрийг урьдчилан авч ашигласан гэрээнүүдийн талаар,
- Нүүрсний асуудлаар 2013 оноос хойш шийдвэрлэгдсэн, хэрэгсэхгүй болсон хэргүүдийн талаарх мэдээлэл болон шалгагдаж байгаа хэргүүдийн явц, шийдвэрлэлтийн байдлын талаарх мэдээлэл,
- Монгол Улсаас 2020-2022 онуудад нийт хэдэн боомтоор, ямар хэмжээний нүүрс гаргасан, хэдэн аж ахуйн нэгж ямар хэмжээгээр олборлож, ямар аж ахуйн нэгж тээвэрлэж, хэдий хэмжээний орлого олсон, коксжих нүүрснхий дэлхийн болон БНХАУ-ын зах зээл дээрх үнэ, хилийн үнэ, уурхайн аман дээр борлуулж буй үнийн зөрүү, түүний шалтгаан. Энэхүү үнийн зөрүү нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлиа, хууль бус үйл ажиллагааны орлого, татвараас зайлсхийхэд нөлөөлсөн эсэх,
- "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр, хэдий хэмжээний санхүүжилт гарган оролцсон болон эдгээр төмөр замуудын 1 км тутмыг ямар өртгөөр барьж байгуулсан тухай хэлэлцэх юм.
Байрны багтаамжаас шалтгаалан ерөнхий хяналтын сонсгол дөрвөн танхимд нэгэн зэрэг эхэллээ. Тус сонсголыг УИХ-ын гишүүн С.Чинзориг даргалан явуулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
643587
0 эможи
Зориг
2022-12-21 20:52
Энэ нөхөр сонсгол даргалах чадваргүй зөнчихсөн нөхөр юм бна.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс