И.Мөнхжаргал: Х.Баттулга дарга Солонгос улсад албан ажлаар ажиллаж байгаа
Нүүрсний хулгайн хэргээр АТГ-т шалгагдаж буй экс ерөнхийлөгч Х.Баттулга нь хувийн баталгаа гаргаж Солонгос улс руу зорчсон талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн. Уг асуудалтай холбогдуулан АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалаас тодрууллаа.
Тэрбээр:
"Өнөөдрийн байдлаар Х.Баттулга дарга албан ажлаар БНСУ-д ажиллаж байна. Энэ бол төлөвлөгөөт ажил байсан. Тус арга хэмжээнд АН-ын удирдлагуудаас очих ёстой байсан боловч зарим дарга нарт албан пасспорт гараагүй учраас явж чадаагүй.
Хуулийн хүрээнд Х.Баттулга даргад хилийн хориг тавиагүй, яллагдагчаар татсан зүйл байхгүй. Мөн хууль хяналтын байгууллагаас Х.Баттулгыг оргон зайлсан тухай мэдээлэл гаргаагүй. Энэ бол Ч.Хүрэлбаатар сайдын хувийн өш хонзон. Өөрийг нь “Хотгор шанага”-ын уурхайн асуудлаар шалгаж байгаа дуулианыг өөр тийш нь чиглүүлэх гэсэн хэлбэр. Монгол төрийн сайдын сэнтийгээс ийм үйлдэл хийж болохгүй" гэв.