АТГ-т шалгуулж буй Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гэж ХЭН БЭ ?!

2022 оны 12 сарын 19

Arslan.mn

Манай улсын нийгэм, эдийн засгийн доройтол, ханшийн өсөлтөд Монголбанк ихээхэн нөлөөтэй. Өөрөөр хэлбэл "муу ажилласан" гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд өгөөд буй. 

Тэгвэл 2019 оноос хойш Монголбанкийг удирдаж буй Б.Лхагвасүрэн гэж хэн бэ? 

Б.Лхагвасүрэн нь эдийн засагч мэргэжилтэй. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорацид удирдах шатны ажлууд тогтвортой эрхэлж байсан туршлагатай. Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалыг 2019 оны арваннэгдүгээр сараас хойш хашиж буй. Өнгөрсөн 2021 онд Банкны тухай хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж, Хаан банкны хувьцаа зарагдах процесст Д.Сумъяабазар тэргүүтэй албан тушаалтны үгээр бичиг хийж өгсөн нь олны шүүмжлэлийг дагуулсан ч түүнд хариуцлага тооцолгүй өнгөрөөсөн юм. 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь : 

-  Б.Лхагвасүрэнгийн хүргэн ах болох Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранг нүүрсний хулгайн хэргээр Х.Баттулгатай хамаатуулан шалгаж болзошгүй байна. Түүнчлэн П.Дэлгэрнарангийн охин Болор нь Сангийн яаманд мэргэжилтнээр ажиллаж байна. Тэрбээр ХОМ дээрээ Б.Лхагвасүрэнгийн дүү Б.Лхагвадоржийн захирлаар нь ажилладаг “Булгатмөрөн”, “Сүмт-Өргөө” компаниудыг давхар мэдээлжээ. Мөн П.Дэлгэрнарангийн ХОМ дээрх “Кодокоре” ХХК-ийг ХОМ-тээ дурдаж өгчээ. Эдгээрээс “Сүмт-Өргөө” ХХК нь 2020 оны гуравдугаар сард СХД-т Сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих 15 тэрбумын тендерт шалгарч байжээ.

-  Б.Лхагвасүрэн өөрийн дүү Б.Лхагвадоржийн оффист түрээсээр Монголбанкныхаа харьяа байгууллагыг оруулжээ. Дүү Б.Лхагвадорж нь 10 гаруй компани эзэмшдэг нэгэн юм. 

-  Хөгжлийн банкны хэргийн хүрээнд Б.Лхагвасүрэнг "Бэрэн групп"-д зээл олгоход нөлөөлсөн хэмээн үзэж АТГ-т яллагдагчаар татан шалгаж байв. "Бэрэн групп" ХХК нь төрийн орон сууцны корпорациас тендер зарлалгүй Хангай хотхоныг барисан хэмээн хэрэгт холбогдож байв.

-  Манай улсын долларын нөөц багасахад Б.Лхагсүрэнгийн буруутай бодлого түлхүү нөлөөлсөн хэмээн үзэж өнгөрсөн есдүгээр сард УИХ-ын нэр бүхий гишүүд огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн барисан ч түүний толгойг илээд өнгөрөв. 

-  Монголбанкнаас  капитал банкыг шалгасан нэр бүхий 6 хүнд капитал банкны хөрөнгөнөөс 1.2 тэрбум төгрөгийн урамшууллыг олгосон нь илэрч, олны шүүмжлэлийг дагуулсан. Гэвч Монголбанкны ерөнхийлөгчид ямар ч хариуцлага тооцоогүй өнгөрсөн юм. Урамшуулал авсан нэр бүхий хүмүүс дотор ГИХГ-ын Д.Мөрөнгийн хүүхэд М.Мөнх-Өлзий, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Туулхүүгийн хүү Т.Дэлгэрхүү нар багтсан байв. 

- Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо нь Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 170 тэрбум төгрөгийг арилжааны банкуудтай үгсэн хууль бусаар ашиглах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн, инфляц, төгрөгийн ханшийг барьж чадаагүй хэмээн үзэж АТГ-т шалгагдаж байна 

- Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хүү Л.Тэмүүжингээ 2021 онд Хөгжлийн банканд газрын захирал болгожээ. Өөрөөр хэлбэл эрх ашгийн зөрчилтэй гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. 

Эцэст нь дүгнэхэд эрх ашгийн илтэд зөрчилтэй Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд хариуцлага тооцохгүй өнөөдрийг хүрсэн нь УИХ илтэд ашиг сонирхолын зөрчилтэй юу гэж хардахаар байна!! 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643503
2 эможи

Dr. Aditya
2024-07-17 18:51
This is to inform the general public that Adity apradhan medical hospital is seriously and urgently looking for healthy kidney donors who are 0 serious to sell their kidney at the rate of $780,000USD please interested donors should contact our email: "DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM we promise you maximum satisfaction and we await your urgent compliance as our esteem patients are seriously waiting for kidney transplant Regards.
DR. PRADHAN
2022-12-21 02:45
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN
2022-12-21 02:45
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2022-12-19 19:45
Бас л нэг луйварчин
Б.Лхагвасүрэн

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up