АН-аас АТГ-т Т.Аюурсайхан, П.А нужин, С.Батболд, Ч.Хүрэлбаатар, Ж.Мөнхбат нарыг ШАЛГУУЛНА
Ардчилсан намаас Авлигатай тэмцэх газарт МАН-ын гишүүн Т.Аюурсайхан, П.Анужин, С.Батболд, Ч.Хүрэлбаатар, Ж.Мөнхбат нарыг шалгуулахаар холбогдох материалыг шилжүүллээ.
Хэвлэлийн Бага хурлын үеэр Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга И.Мөнхжаргал: "МАН-ынхан биенээ аргацаах гэж үйлээ үзэж байх шиг байна. Авилгалын мөнгө нь гэртээ багтахаа болиод алтан гулдмайгаар хадгалж байна гэж УИХ-ын гишүүд нь мэдэгдэж эхэллээ. Бүр сүүлдээ хууль хяналтын байгууллагын үүдэнд очоод, нүүрсний хулгайд холбогдсон 17 нэрийг хууль хяналтын байгууллага биш манай нам нэрлэж байгаа төдийгүй МАН-ын гишүүн тус бүрт холбогдох 50-70 хуудас материалыг видео бичлэгийн хамт АТГ-т өнөөдөр хүргүүлж байна. МАН коммунист нам уу? Хэн хулгайд холбогдохыг улс төрийн нам шийдээд, хуулийн байгууллагаар зарлуулдаг болсон уу? АТГ МАН-ын хэвлэлийн алба болсон уу? гэлээ. АН-ын зүгээс нүүрсний хулгайтай холбоотой таван гишүүнээс гадна цаашид үргэлжлүүлэн МАН-ын хулгайч нарын нэрсийг зарлана" гэлээ.









