Ш.Раднаасэд: Бид нар энд жагсаал тараах гээд хууль хийж байх хооронд хулгайч нар чинь ЗУГТААЖ БАЙНА

2022 оны 12 сарын 16

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Бид нар энд жагсаал тараах гээд хууль хийж байх хооронд хулгайч нар чинь зугтааж байна шүү дээ. Голомт банк чинь Богдхаан төмөр замыг 1 км замыг 11 сая ам.доллараар байгуулсан гэрээгээ устгаад санамж бичиг байгуулсан гээд явж байна.

Тавантолгойгоос Гашуунсухайт, Зүүн баян чиглэлийн төмөр замууд тус бүр 1 км нь 1 сая ам.доллараар барьсан байна шүү дээ. Ийм харилцан адилгүй байна шүү дээ.  Ингэж идэж ууж болох юм уу? Ингэж хугацаа алдаж байх хооронд хулгайч нар чинь зугтаачихлаа. Хулгайгаа тасдаж чадахгүй бол 2024 онд ард түмэн та нарт дүн тавина шүү. Ханги-Мандалговь-Тавантолгойн төмөр замыг ямар дүнгээр барьж байгаа юм?

Энэ бүгдийгээ ил болго. Өмчөө хамгаалал даа. Аюулгүйн зөвлөл дээр энэ асуудлаа ярьсан юм уу? Одоо Эрүүгийн хуулиар та нар хийх ёсгүй юм аа хийсэн байвал бүх хамтын удирдлагын нөхдүүд бүгд явна шүү.

Эрүүгийн хуулийг дахиад засч байна шүү дээ. Хэрэгт холбогдсон хүмүүсийг яагаад АТГ шалгаж болохгүй байгаа юм бэ? Ёс зүйн хороо гэж байхгүй болсон шүү дээ. 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
643439
3 эможи

DR. PRADHAN
2022-12-17 11:55
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. LOUIS
2022-12-16 12:18
Та бөөрөө зармаар байна уу? Учир нь та бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байна уу Санхүүгийн хямрал, та юу хийхээ мэдэхгүй байна уу? Өнөөдөр бидэнтэй dr.louisclinic@gmail.com хаягаар холбогдоорой, бид танд санал болгох болно Манай эмнэлэгт бөөр яаралтай авах шаардлагатай байгаа тул таны бөөрөнд сайн эсвэл 60176359983 руу залгана уу Имэйл: dr.louisclinic@gmail.com Вэбсайт: https://stlouishospital.business.site WhatsApp: 60176359983 Үнэ: $650,000usd
keyboard_arrow_up